Монгол Улсын Их Хурлын тухай болон УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийн цагийг “Улсын Их Хурлын асуулгын цаг” болгон өөрчилсөн.
Хууль тогтоох дээд байгууллага нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв, түүний гүйцэтгэл болон хуулийн биелэлтэд хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурал Ерөнхий сайдад асуулга тавих, гишүүд асуулт асууж, хариулт авах энэхүү тогтолцоо нь парламентын ардчилал нь нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөн бий болох шинэ соёлыг тогтоов.