УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.09.22/-ийн хуралдаанаар:
МАН-ын 2024-2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Уг ажлын хэсэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гаргах үүрэг бүхий байнгын ажиллагаатай байх юм. Ажлын хэсэгт тойрог, бүсийн төлөөллийг өргөн хүрээнд хамруулахаар төлөвлөсөн байна.
Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. 2026 оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулав.