Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэрэгжилтэд хяналт тавих зорилготой
 Энэ хүрээнд өнөөдөр /2025.9.26/ аймгийн Онцгой комиссын хурал зохион байгууллаа.
Хурлаар аймгийн Хөдөө аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, хийсэн ажлын гүйцэтгэл, болон цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажил хариуцсан албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
Сум, аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийн бүрдүүлэлт урьдчилсан байдлаар 30,3 хувьтай байгаа бол малчдын түвшинд бэлтгэсэн өвс 110 хувьтай, тэжээл 42 хувьтай, хужир шүү 64.3 хувьтай байна. Харин төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл урьдчилсан байдлаар 70 хувьтай хангагджээ.
 Улсын Онцгой Комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаашид өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд орон нутгийн удирдлага, аймгийн Онцгой комиссын гишүүдэд тодорхой үүрэг чиглэл, заавар зөвлөмж өглөө.
Үүнд
  • Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, онцгой нөхцөл байдлын үед баруун бүсийн аймгуудтай харилцан ажиллагааны төлөвлөгөө, гэрээ байгуулах зэргээр цаг алдалгүйгээр шуурхай арга хэмжээг авч ажиллах,
  •  Цахилгаан, эрчим хүч доголдох үеийн бэлэн байдлыг хангаж нөөц үүсгүүртэй байх,
  • Түлш шатахууны нөөц хомсдох, тасрах үеийн эрсдэлийг тооцож ажиллах,
  •  Малын гоц халдварт өвчин, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулах,
  • Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол шийдвэр, албан даалгаврын биелэлтийг хангаж ажиллахыг чиглэл болголоо.

Үргэлжлүүлэн хурлаар
- Аймгийн төв, сумдын төвийн ундны усны эх үүсвэрүүдэд орон нутгийн хэмжээнд шинжлэх
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шугам сүлжээний засвар, үйлчилгээний ажил,
- Жаргалант сумын төвлөрсөн хогийн цэгийн асуудлыг хэлэлцэж, онцгой комиссын гишүүдийн саналыг тусган холбогдох тогтоол шийдвэрийг гаргалаа.
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ