ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮД УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЛЭЭ
Онцгой байдлын ерөнхий газраас “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сургалтыг МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа.
Энэ сарын 19-ийг хүртэл үргэлжилсэн тус сургалтад гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан 45 алба хаагч хамрагдсан юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, цар хүрээ эрчимтэй нэмэгдэж, эрсдэлийн үнэлгээ, загварчлалын хүрээг даван гарч байна.
Тиймээс гамшгийн эрсдэлийн үдирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээ, мэдээлэлд суурилан бодитой төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрсдэлийн зураглал боловсруулах, эрсдэлийн үнэлгээ, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх ойлголтыг дээшлүүлэх хүрээнд мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ.
Мөн алба хаагчдад МУЗН-ийн эмнэлгийн анхан шатны мэдлэг олгох дадлагыг эзэмшүүлсэн юм.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ