Т.Свифтийн шинэ цомог эхний өдрөө 2.7 сая хувь борлогджээ

Өнгөрсөн баасан гарагт худалдаанд гарсан уг цомгийн борлуулалтын тоо олон шалтгаанаар онцгойд тооцогдож байгаагаас дурдвал, Т.Свифт долоо хоногт хамгийн олон цомог борлуулсан өөрийн амжилтыг нэг өдрийн дотор эвдсэн байна. Түүний хамгийн сүүлд буюу 2024 онд гаргасан “The Tortured Poets Department” цомог АНУ-д эхний долоо хоногтоо 2.61 сая хувь борлогдсон амжилт үзүүлж байлаа.

Мөн “The Life of a Showgirl” нь орчин цагийн түүхэнд долоо хоногийн дотор хамгийн их хувь борлогдсон хоёр дахь цомог болсон бөгөөд энэ амжилтыг мөн л ганцхан өдрийн дотор тогтоосон байна. Одоогоор Английн дуучин Аделийн “25” нэртэй цомог 2015 онд АНУ-д худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 3.378 сая хувь борлогдсоноор уг амжилтыг эзэмшиж байгаа ажээ.

Түүнчлэн “Luminate”-ийн мэдээлснээр, “The Life of a Showgirl” нь АНУ-д 1.2 сая пянз борлуулснаар нэг долоо хоногт хамгийн их хувь борлогдсон пянзны амжилтыг хэдийн эвдээд байгаа гэнэ. Тэгвэл энэхүү амжилтыг эзэмшиж байсан өмнөх цомог бол мөн л Т.Свифтийн “The Tortured Poets Department” бөгөөд эхний долоо хоногтоо 889 мянган хувь пянз борлуулж байжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ