Чадавхигүй Засгийн газрын ажлыг хэн хийх бэ?

МАН гурван үеийн чуулга уулзалт Улс төрийн өнгө өөдгүй байна. Өөр хоорондоо тэмцэлдсэн өөдгүй үгээр булалцсан хүнд өдрүүдийг хүйтэн жавартай хамт залгиж байна. УИХ дахь талцал бүлгүүд тамтгаа алдаж тал тал тийшээ цацсан шагай мэт тарамдан тамирдаж буй Монгол улсыг мордохын хазгай үлгэрээр молигодож, бухимдуулж байна. Гарц нь ганган эрхэм гишүүд биш, жирийн олон намын гишүүд жинхэнэ эх орончид тэдний намд настан дунд намбаа алдаагүй явааг сануулах юун билээ. Одоо даруй МАН-ын гурван үеийн чуулга уулзалтыг даруй хуралдуулж худал бүхнийг илчилж хулгай бүрийг хайчилж хуучинд нь зөв зангарагатай намаар нь авч үлдэх, аврах хамгаалах цаган ирлээ. Намыг дэмжигч гишүүд ахмад дунд залуу идэр насныхан цугларч намаа цоо шинээр цогцлоон байгуулах эрхэм үүрэг эргэгдэв. Эцсийн үр дүнг эгэл олон түмэн хүртэх нь дамжиггүй ээ. Энэ тухай эгэл гишүүдийн санал санаачлага ч өрнөж эхэллээ. Идэвхтэй оролцохыг уриалж байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин [ 66.181.166.213 ] 2025.10.08 15:03
Дэмжин ээ
Шинэ мэдээ