УЛС ТӨРИЙН НАМЫН БОЛОВСОН ХҮЧИН ЧАДАВХАЖСАНААР МОНГОЛ ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО

Ардчилсан намын хүний нөөцийг чадавхжуулах, ажиллах боловсон хүчнийг сайжруулах зорилгоор Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал өнөөдөр /2025.10.08/ МУЭИС-ийн дэд захирал, доктор (Ph.D), профессор Ц.Агиймаа, ГУИС-ийн ректор, доктор, профессор Б.Отгонбат нартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Улс төрийн намын боловсон хүчин чадавхажсанаар Монгол төрийн үйл ажиллагаа сайжирч чадавхжина гэж ойлгож болно хэмээн дурдаад Мэдлэг, ёс зүйд суурилсан төрийн үйлчилгээг төлөвшүүлэхийн тулд Ардчилсан нам боловсролын байгууллагуудтай стратегийн түвшинд хамтран ажиллах бодлого баримталж байгааг онцоллоо.

Ардчилсан нам 2025 оноос эхлэн боловсролын салбарын тэргүүлэх их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, мэдлэгт суурилсан боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын хүрээнд Удирдлагын академи, Глобал удирдагч их сургууль (ГУИС), Монгол Улсын Эрдмийн их сургууль (МУЭИС), Шихихутуг их сургуулиудтай хамтран сургалт, судалгаа, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр шат дараалсан ажлыг амжилттай эхлүүлсэн.

Энэ хүрээнд Ардчилсан намын анхан болон дунд шатанд ажиллаж буй 200 гаруй манлайлагч гишүүд хамрагдаж улс төр, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшиж байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ