ХҮҮХДЭД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ БОЛ ЭД ЗҮЙЛ БИШ, ХАРИН ТОМЧУУД ТЭДНИЙ ТӨЛӨӨХ ТАВИХ АНХААРАЛ ЮМ.

Эцэг, эхчүүд хүүхдээ аль цэцэрлэгт өгөх вэ, аль цэцэрлэгийн сургалт хүүхдийг нь өөртөө итгэлтэй нэгэн болж өсөхөд нь дэм болж, сонирхлыг нь улам бүр хөгжүүлэх бол, мөн тухайн цэцэрлэг англи хэл заадаг болов уу гэх мэт олон асуулттай тулгардаг. Бид яг энэ сэдвийн дагуу, олон улсад алдартай монтессори сургалтаар үйл ажиллагаагаа явуулж буй "Миний гэр" монтессори цэцэрлэгийг зорьсон юм.

2010 онд "Миний гэр" цэцэрлэгийн удирдлагын зүгээс дөрвөн багшаа Монтессори багш бэлтгэх, олон улсын багшлах эрхийг олгох сургалтанд хамруулсанаар үйл ажиллагаагаа эхэлжээ. 0-6 нас хүртэлх хугацаанд хүүхдийн чадвар дадал, зан байдал төлөвшдөг гэдэг. Монтессори сургалт нь хүүхдийг эрх чөлөөтэй, өөрөөр нь байлгадаг учир багаас нь монтессори арга зүйгээр сургаснаар хүүхэд илүү өөртөө итгэлтэй бие даах чадвартай болдог байна. Манай монголчууд их ухаантай ард түмэн.

"Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ" гэдэг үг байдаг. Яг тэр үгийн утга энэ монтессори боловсролд явдаг. Юу гэхээр, хүн хэзээ ч дургүй зүйлдээ амжилт гаргаж, мэрийнэ гэдэг ойлголт байдаггүй. Магадгүй дургүй байх үедээ цаг нөхцөөх, оромдох гэх мэтээр хандаж, амжилт үр бүтээл гардаггүй. Гэтэл хүн дуртай юмаа цаг хугацаа анзааралгүй хийдэг. Хүн бүр дуртай юмаа хийхийг хүсдэг. Үүнтэй яг адил хүүхэд үр дүнг чухалд тавилгүй, аливаа зүйлийг өөрөө бие даан хийснээсээ баяр баясгалан, аз жаргал мэдрэх нь л хамгийн чухал. Хүүхдүүд цаас хайчлах хичээл дээр муруй саруй хайчлах нь чухал биш, хүүхэд хайчилж байгаа нь хамгийн чухал байдаг. "Би энэ ажлыг хийгээд дуусгачихлаа, би дуусаад хураачихлаа" гэдэг нь чухал байдаг.

Тэдэнд сонголт хийх эрх чөлөө өгч, өөрөө хийх ажлаа сонгоод биеэ даан хийж дуусгахад томчууд бид оролцохгүй, саад болохгүй, зэмлэл магтаал хэлэхгүй байх нь хүүхдэд нэн тустай. Эцэг эхчүүд бидний хувьд хүүхдэдээ туслах гээд хөгжлийг нь саатуулаад байгаагаа мэддэггүй. Хатуухан хэлэхэд туслах сэтгэлээр "хорлоод" байна гэсэн үг. Бид заримдаа хүүхдээ албан хүчээр "Том хүнтэй мэндлээч", "Бэлэг өгсөн хүнд юу гэж хэлдэг билээ, хэлээч" гэх мэтээр албадан хэлүүлдэг. Харин үүний оронд та хүүхдүүдийнхээ дэргэд өөрөө л баярлалаа, уучлаарай гээд хэлээд байхад хүүхэд сонссоор, сонссоор хэвшдэг. Хүүхэд бол хий гэвэл хийдэг, хэл гэвэл хэлдэг робот биш. Ер нь хүүхдийн 0-3 нас бол хамгийн чухал нь. Мэдээж 0-6 нас чухал ч, 0-3 нас бол хамгийн чухал гэж тооцогддог.

Мариа Монтессори хэлэхдээ "Хүүхэд 0-3 насандаа аливаа зүйлийг орчноосоо ямар ч ухамсаргүйгээр, шүүлтүүргүйгээр хүлээж авдаг" гэсэн байдаг. Тэр нь юу гэсэн үг гэхээр, жишээ нь амны алчуур байна гэж бодъё. Тэр алчуур ямар ч усыг бохир байна уу, цэвэр байна уу гэж ялгалгүйгээр өөртөө уусгаад авдагтай яг адилхан. Хэрвээ хүүхдийн орчинд дандаа эмх цэгцтэй, зөв бодолтой, эерэг хандлагатай, ажилсаг хүмүүс байвал "Би ийм л байх ёстой юм байна" гэж тэр хүүхэд хүлээж авдаг. Магадгүй та орж ирээд хувцсаа тайлаад шиддэг бол тэр хүүхэд ч мөн адил хувцсаа тайлаад шиддэг болно.

Тэгэхээр бид аав ээжүүд, багш нар, насанд хүрэгчид өөрсдөө орчин, бид өөрсдөө амьд сургалтын хэрэглэгдэхүүн юм. Учир нь хүүхэд намайг үргэлж харж, уншиж байгаа. Би бол дэлгээтэй ном. Эцэг эхчүүд маань ингэж л хүлээж авч, ойлгох хэрэгтэй. Хэрвээ бид хүүхдийг эрт хэлд оруулж, өөрийгөө сайн илэрхийлэн ярьдаг байгаасай гэж хүсэж байгаа бол өлгийтэй хүүхдийг өлгийтэй, нялх гэж бодохгүйгээр л хажууд нь юмаа хийдэг, сэтгэл гарган ярилцаж байх ёстой.

Ээж нь даавууг нь эвхээд тавьчихлаа, одоо хоёулаа хоолоо идчихсэн юм чинь аягаа угаая гээд ярьдаг байх хэрэгтэй. Хүүхэд түүнийг харж байгаа, сонсож байгаа. Бидний гол алдаа бол хоолоо идчихлээ гээд өөрөө аягануудаа угаачихдаг. Тус цэцэрлэгт хүүхдүүд маань өөрсдөө хоолоо зөөгөөд, өөрсдөө ширээгээ цэвэрлээд бүх зүйлээ өөрсдөө хийнэ. Гэхдээ асгасан усаа арчлаа гэхэд, заавал хаттал нь эсвэл тэр усыг дуустал нь арчих албагүй. 0-3 насан дээрээ арчих оролдлого хийж байгаа нь л чухал. Түүнд сануулга хэлж, төгс байхыг шаардах огтоос ч хэрэггүй. Аяндаа хүүхэд өөрөө, өөрийнхөө алдааг мэдэрч засаж эхэлдэг:.

"Миний гэр" монтессори цэцэрлэгийн төв салбар: ХУД, 11-хороо, Маршал таун хотхон, 101 байр Утас: 70121178, 95951178 "Миний гэр" монтессори цэцэрлэгийн Зайсан салбар: ХУД, 11-р хороо, "Рояал Кроун Вилла" хотхон, Утас: 99071178, 90991178

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ