Цусаа өгөхөөр ирсэн хүн эхлээд халдварын дөрвөн төрлийн шинжилгээ буюу цусны бүлэг, халдварын урьдчилсан түргэвчилсэн шинжилгээнд хамрагддаг. Жил бүр Глобал удирдагч их сургуулийн Анагаахын сургууль, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран Цус хандивлах сарын аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Цусаа өгнө гэдэг нэгдүгээрт хүмүүнлэгийн үйлс төдийгүй цусны донорыг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, эрдэнэт хүний алтан амийг аврах, өөрсдийн эрүүл мэндэд хяналт тавих зэрэг зорилгыг агуулсаар иржээ. Ялангуяа сүүлийн үед залуучуудын дунд элбэг тохиолдоод буй харвалт, зүрхний шигдээс, даралт ихсэх зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм гэж зохион байгуулагчид үзэж байна. Мөн энэ үеэр B,C вирус, ДОХ, бэлгийн замын өвчний үзлэг шинжилгээнд хамруулах юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.